Ардчилсан намынханд бүү бухимд

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынханд бүү бухимд

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн нь МАН-ын удирдлагуудын уур цухлыг барж буй бол гишүүдийнх нь хувьд сайдын суудалд заларчих юмсан гэх мөрөөдлийн очийг улалзуулсаар байна.

Уг нь Ардчилсан нам Засгийн газраас гарахад МАН-ынхны хувьд бухимдаад байх зүйл биш л дээ. Хүнд цаг үеүдийг хамтдаа туулаад багагүй асуудлыг шийдвэрлэсэн. Энэ утгаараа “Ардчилсан намынхандаа баярлалаа” гэдэг үгийг хэлчих эр зориг, улстөрийн соёл байх учиртай. Яагаад гэвэл хоёр хүчний хувьд хамтрах тусам ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэх мэт олон зүйл бүдгэрч байхад Ардчилсан намынхан сөрөг байр суурин дээрээ очиж, тэмцэхээс өөр яах юм бэ. Энэ бол гарцаагүй сонголт болохоос биш ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг биш л дээ. Ингэж зүйрлэх нь ч өөрөө утгагүй. Яагаад гэвэл 2006 онд өнөөгийн МАН-ынхан ямар үйлдэл үзүүлж байсныг саная л даа. Тухайн үед Ардчилсан нам тэргүүлэн Засгийн газраа байгуулж байв. Харин ажил ид дундаа хоёр дахь жил дээрээ явж байхад МАН-ынхан Засгийн эрх авахын төлөө өнөөгийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдоржийг хавчсаар байгаад унагасан түүхтэй. Тэр үед Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гомдож тунирхалгүй, жинхэнэ хоншоортой загнасан юм. Юу гэж хэлж байсан гээч “Яах вэ, бид одоогийнхоосоо олон болоод ирнэ ээ” гэж хэлээд албан тушаалаасаа бууж байв. Энэ цагаас хойш бүхэл бүтэн зургаан жил өнгөрсөн авч, МАН-ынханд улстөрийн соёл суусангүй Ардчилсан намынхны араас “шороо цацсаар” буйг харин жинхэнэ тавтиргүй намынхны хийх үйлдэл гэж үзэхээс өөр яах юм бэ?

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж