Цэрэг татлага тавдугаар сарын 3-наас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага тавдугаар сарын 3-наас эхэлнэ

Цэрэг татлага тавдугаар сарын 3-наас эхэлнэ
Өнгөрсөн жилийн хавар татагдсан цэргүүд маргаашаас эхлэн халагдах гэж байна. Харин тэдний халааг залгамжлах шинэ цэргүүдийг хэзээнээс эхлэн татах талаар бид Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Р.Сүхбатаас тодрууллаа.

-Хичнээн цэрэг халагдаж, хэдийг шинээр татах вэ. Цэрэг татлагын бэлтгэл ажил хангагдсан уу. Сүүлийн үед залуус эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцэхгүй байх болсон гэх юм?

-Халагдаж буй болон шинээр татах цэргийн тоог хэлэх боломжгүй. Жил бүр хийдэг ажил учраас бид бэлтгэлээ чамгүй сайн базаасан. Цэрэгт татагдаж байгаа залуучуудын хувьд эрүүл мэндийн үзлэгт тэнцэхгүй байх нь бий. Өнгөрсөн оны хавар, намрын цэрэг татлагаар ямар нэгэн өвчтэй гарсан залуус одоо эргээд татагдаж болно.

-Цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ?

-Маргаашаас хуучин цэргүүд халагдана. Харин тавдугаар сарын 3-ны өдрөөс цэрэг татлагыг орон даяар зохион байгуулна.

Д.ЦЭЦЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж