
-Нэг есөд яах вэ? –Нил утаа болно.
-Хоёр есөд яах вэ? –Хор нь улам ихэснэ.
-Гурван есөд яах вэ? –Гамшгийн хэмжээнд хүрнэ.
-Дөрвөн есөд яах вэ? –Дөрвөн зүг харагдахаа болино.
-Таван есөд яах вэ? –Тархсан утаа татарна.
-Зургаан есөд яах вэ? –Зам бүртийж харагдана.
-Долоон есөд яах вэ? –Хотын өнгө харласан байна.
-Найман есөд яах вэ? –Нарны туяа тодорч харагдана.
-Есөн есөд яах вэ? –Ерийн утаатай болно гэжээ.
М.Урин