“Universe Best Songs-2012”-ын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Universe Best Songs-2012”-ын бүртгэл эхэлжээ

“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” фестиваль дөрөв дэх жилдээ болох гэж байна. “Universe Best Songs-2012” фестивалийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлсэн аж. Нэвтрүүлгийн эхний шатны шалгаруулалт ирэх сарын 10-наас эхлэн “UBS” телевизээр цацагдах юм байна.

Сонирхуулахад, “Universe Best Songs-2012” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй байгаа гэнэ. Өнгөрсөн удаад Т.Ариунаа, Рагу, Б.Долгион нарын эрхмүүд фестивалийн ерөнхий шүүгчээр ажиллаж, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жаргал хэмээх гурван залуу дуучинг олонд таниулсан. Харин энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд уран бүтээлчдийн ажил, уран бүтээлээс шалтгаалан өөрчлөлт орж магадгүй байгаа юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “Universe Best Songs-2011” надамын шилдэг 25 оролцогчийн оролцон тоглосон “Мартагдашгүй намар-2” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж