Урьд нь манай ажилчид 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг байсан бол шинэ хуваарийн дагуу 14 хоног ажиллаад, 7 хоног амрана. Шинэ хуваарийн давуу тал нь ажилчдын жилд ажиллах цаг нь ихэсч, тэр хэрээрээ илүү цалин авах юм. Мөн энэхүү өөрчлөлтөөс шалтгаалсан цалингийн өсөлт болон ажлын хөлсний цагийн үнэлэмжийг нэмэгдүүлснээр ажилчдын цалин 50 хувиар нэмэгдэж байгаа юм. Харамсалтай нь уг өөрчлөлтийн улмаас зарим ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шаардлагатай болсон.
Тус компани нь 49 ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч 650 ажилчдыг ажлын байраар хангасан хэвээр байгаа юм.
“Саусгоби сэндс” ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болгогдсон ажилтнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох тэтгэмжээс дээгүүр хэмжээний тэтгэмжийг олгосон.
Эдгээр ажилчид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар компанийн удирдлагатай уулзах хүсэлт тавихад бид уулзсан бөгөөд ажилчдын шууд төлөөллийг оролцуулан хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хамтарсан ажлын хэсэг 4 удаа уулзсан бөгөөд ажилчдын зүгээс эхэндээ ажилд буцаан авахыг шаардаж байсан. Гэвч манай компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийсний үр дүнд тэдгээр ажилчдыг ажиллуулах ажлын байр байхгүй гэдгийг тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилчдад санхүүгийн хүндрэлтэй асуудал тулгарч байгаа талаар уулзалтуудын үеэр дурдагдаж байсан тул “Саусгоби сэндс” ХХК-ийн зүгээс тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсан. Уг санал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд зааснаас үлэмж их байсан
Харамсалтай нь, хамтарсан ажлын хэсгийн уулзалтын дараа бидний саналыг ажилчдын төлөөлөгчид хүлээн аваагүй.
Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүд нь тус компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй иргэдэд тус компанийн гадаад удирдлагууд Монгол ажилчидтай зүй бусаар харьцдаг гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ мэдээлэл ташаа болохыг компанийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай компанийн ажилчдын хөдөлмөрийн хөлс Монгол Улсийн хэмжээнд харьцангуй өндөрт ордог. Мөн бидний хийсэн бүтцийн өөрчлөлт нь бусад уул уурхайн томоохон компаниудад мөрдөгддөг билээ. “Саусгоби сэндс” компани нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч гэдгээрээ бахархадаг.
Манай компанийн зүгээс эдгээр ажилчдыг бусад уул уурхайн компаниудад ажилд ороход нь бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна.