Энгийн шавьжны гайхамшигт фото

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Энгийн шавьжны гайхамшигт фото

“Дор хаяж, 12 цагийн чөлөө зав байхгүй бол зураг авч эхлэх хэрэггүй” гэж шавьжны амьдралын талаарх гайхамшигт гэрэл зургийн эзэн Надав Багим ярьж байна. Мэдлэг, туршлага, бас тэгээд машийн-машийн-маш их тэвчээр түүнд “Гайхамшгийн орон” нэртэй цуврал бүтээл туурвих боломж олгосон юм. Тайз чимэглэл нь дэлгүүрээс авсан жирийн жимс, ногоо, гялгар уут. Харин баатрууд нь хавь орчинд тэнэж явсан шавьжнууд.

30 настай энэ израил гэрэл зурагчин шавьжнуудыг аргалж сурсан бололтой. Хэдийгээр эмгэн хумс хүртэл яг хүсч байгаагийнх нь эсрэг зүгт удаан ч гэсэн “голрох”-ыг л эрмэлздэг ч ядаад ёотонгийн хэлтэрхий байвал тэднийг тогтоож болно гэж Надав нууцаасаа хуваалцлаа.

Надав Багимын хурц гэрэл зургууд дижитал уран зураг, эсвэл хүүхэлдэйн киноны кадртай тун төстэй. Гэхдээ зөвхөн тайз заслаа хийхэд л бүтэн цаг, харин зургаан хөлт жүжигчдийг тоглуулахад бүр ч илүү хугацаа зарцуулагддаг байна. Зөвхөн бударч байгаа цас мэт эффект л гэхэд Надавын уйгагүй эрэл хайгуул, баялаг туршлагыг илтгэнэ.

Эх сурвалж: www.aimishboy.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж