Юугаараа гавьяатай түүнээсээ бүтнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Юугаараа гавьяатай түүнээсээ бүтнэ

Доор жагсаасан алдартнуудын хөргийг өөрсдийнх нь бүтээлийн бэлгэдлийн “үртсээр” бүтээжээ. Стив Джобс (Steve Jobs), Грейс Хоппер (Grace Hopper), Синтия Бризил (Cynthia Breazeal), Билл Гейтс (Bill Gates), Марк Цукерберг (Mark Zuckerberg), Сэр Клайв Синклер (Sir Clive Sinclair) болон Томохиро Нишикадо (Tomohiro Nishikado) нар нь компьютерийн болон кибер соёлд нэн аварга хувь нэмэр оруулсан билээ.

Бүтээлийн зохиогч нь Харис Цевис (Charis Tsevis). Тэрээр Милан, Афинд суралцсан бөгөөд одоо Афины AKTO коллежид ард түмнийг хэвлэлийн дизайнд сургаж байгаа. Түүний үйлчлүүлэгчид нь Toyota, IKEA, Best Buys, TIME, Fortune, WIRED, The Los Angeles Times, The Wall Street Journal зэрэг аваргууд юм.

Тоймчид, ямар ч байсан, түүний доорх бүтээлийн уйгагүй хөдөлмөрийг үнэлж байгаа юм. Мөн өвөрмөц шийдлийг.

Эх сурвалж: www.tsevis.com


Space Invaders тоглоомыг бүтээгч  Томохиро Нишикадо

Windows болон Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс






Марк 1 компьютерийн программ хангамжийг бүтээгч Грейс Хоппер. Түүнийг мөн түүхэнд анх удаа компилятор буюу программчлалын хэл хөрвүүлэгч бүтээсэн гэж тооцдог.



Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг


ZX Spectrum микрокомпьютер бүтээгч Сэр Клайв Синклер


Стив Жобс, Apple


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж