Хамтын хөгжлийн жил болголоо

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Хамтын хөгжлийн жил болголоо

Хөвсгөл аймаг 2012 оныг “Хамтын хөгжлийн жил” болгон, иргэдийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэжээ. Тус аймаг нь өнгөрсөн онд төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэн иргэдэд нээлттэй ил тод ажиллах зорилгоор “Тунгалаг засаглалын жил” болгон зарлаж, ажилласан. Харин энэ оныг хамтран ажиллаж үр дүнд хүрэхээр “Хамтын хөгжлийн жил” болголоо. Хамтын хөгжлийн жилийн хүрээнд өрх бүрээс нэг хүнийг ажилтай болгох төдийгүй, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, хамт олон, орон нутаг, төрийн удирдлагууд бүгд хамтран ажиллаж үр дүнд хүрэхээр зорих нь ээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж