
Энэ музейг Роберт Тэйлор хэмээх англи эр өөрийн хувийн цуглуулгаараа байгуулсан байна. Тэрбээр 19 настайгаасаа энэхүү ховор зүйлсийг цуглуулж эхэлжээ. Одоогоор Хятад, Монгол, Турк, Франц, Английн цэргийн холбогдолтой үзмэр бүхий энэ музей түүний болоод эхнэр нь болох вьетнам бүсгүй Ти Боны өмч бөгөөд яваандаа Вьетнам улсад бэлэглэх юм байна. Музей үнэ төлбөргүй ажиллаж байгаа ажээ.