
Уг үзэсгэлэнд хамгийн их сенсаац дэгдээгээд байгаа машин бол Энэтхэгийн машин зохион бүтээгч Rajiv Bajaj-ын үүсгэн байгуулсан “Bajaj Auto” машин үйлдвэрийн компанийн бүтээсэн дэлхийн хамгийн өртөг багатай, хямдхан машин Bajaj RE60 юм.
Энэхүү машин нь бензин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг хоёр янзын хөдөлгүүртэй, 100 км-т ердөө 2,8 литр түлш зарцуулах ба 70 км/цаг хүртэл хурдлах боломжтой аж. Энэ ондоо багтааж худалдаанд гаргах энэхүү машины үнэ 110-125 мянган рупий буюу 2200-2400 ам.доллар байх аж.
Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.