Багш нарт зориулсан үнэгүй сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Багш нарт зориулсан үнэгүй сургалт болно

“Мастер травел” ХХК Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Малайзын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр “Боловсролын үзэсгэлэн-2010” үзэсгэлэн маргааш нээгдэнэ. Тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд “Чингис” зочид буудалд зохион байгуулах энэхүү үзэсгэлэнг “Мастер травел” компани дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн үзэсгэлэнд Малайздаа топд тооцогдох хориод их, дээд сургуулийн бие төлөөлөгчид ирэх гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр олон улсын сургагч багш, доктор Стэфэн Холлтой хамтарч нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг оролцуулсан үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна. Сургагч багш Стэфэн Холл өнгөрсөн онд Монголд ирж, их, дээд сургуулийн англи хэлний тэнхмийн эрхлэгч болон багш нарын дунд үнэ төлбөргүй сургалт явуулж, сертификат олгож байжээ. Харин “Мастер травел” ХХК нь 2001 оноос хойш 2200 орчим залуусыг Малайз, Сингапурт сургажээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж