“Камертон-2”-ын бүртгэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Камертон-2”-ын бүртгэл үргэлжилж байна

“Камертон-2” төслийн хүрээнд шинэ камертончуудыг тодруулах реалити шоуны бүртгэл үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар шоунд оролцон, “хүчээ үзэж”, хэн нь хэн бэ гэдгээ харуулахаар 200 гаруй залуус бүртгүүлээд буй бөгөөд бүртгэл өнгөрөгч оны 12 дугаар сарын 26-аас эхэлсэн юм. Сануулахад,бүртгэл нэгдүгээр сарын 20 хүртэл “Боловсрол суваг” телевизийн байр, “Тэнгис” болон “Өргөө” кино театрын салбаруудад  үргэлжлэх юм байна. Бүртгэлийн дараа шоуны сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд энэ хугацааг зохион байгуулагчид хоёрдугаар сарын 1 гэж тодотголоо.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж