Фото www.adele.tv
Official Charts Company-гийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн оны 1 сард гарсан “21” цомог нь нэгдүгээр байрт 19 долоо хоног тогтносноор будант Альбионы хит-парадад сүүлийн 40 жил гараагүй урт наст тэргүүлэгч болжээ. Энэ цомог 14 удаа “цагаан алт”-ын зэрэглэлд хүрч, 3,8 саяын борлуулалтаараа 21-р зууны Британийн хамгийн их борлогдсон цомог болсон юм.
Британийн хит-парадын бүхий л түүхэнд чартын оройд заларсан нийт долоо хоногоороо Аделийн цомог зөвхөн 5 цомгийг л урдаа үлдээгээд байна. Энэ нь The Beatles-ийн "Please Please Me", "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band", "With The Beatles", "A Hard Day’s Night" болон Саймон, Гарфанкель нарын "Bridge Over Troubled Water" пянзнууд юм.
Эх сурвалж: www.theofficialcharts.com