“Хөх тэнгэрийн орон”-оор аялаарай

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэрийн орон”-оор аялаарай

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Тусгаар тогтнолын ордонд нэгдүгээр сарын 11-нд буюу маргааш 17.00 цагт Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнг нээх гэж байна. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан юм. Түүний энэхүү аялал гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг маргааш нээгдэх “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээс тольдож болох нь ээ.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь энэхүү үзэсгэлэндээ Монголын байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн, 160 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулахаар зэхжээ. Эх орныхоо сайхныг бахдан гэрэл зургийн хальснаас тольдохыг хүсвэл “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордонд гарах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж