МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагт ээлжит бус хуралдаан хийхээр төлөвлөөд байна. Түүгээр газрын тосны бүтээгдэхүүн ямар шалтгаанаар өссөн талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм. Өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаанаас УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг томилж, Монголбанкинд ажиллуулсан. Тус ажлын хэсэг валютын чангаралтаас болж нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч үү гэдгийг нягталсан бөгөөд энэ талаарх мэдээллээ бүлгийн гишүүдэд танилцуулна. Мөн Засгийн газрын хувьд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах арга зам бий эсэх талаар бүлэгт мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн юм. Энэ бүхнийг тус намын бүлэг өнөөдөр зарласан ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж