Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжлээ

“Ногоон ажлын байр- Чацаргана” дэд хөтөлбөрийг Завхан аймагт нэр бүхий 22 иргэн, 12 аж ахуй нэгж болон нөхөрлөл, хоршоо хэрэгжүүлж байгаа юм. Тэд 43600 ширхэг чацарганы суулгацыг нийт 47,7 га талбайд тариалалт хийж нийт 167 иргэнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдээс хашаа хашиж хамгаалах, барих материалын зардал зэрэг ажилд хөтөлбөрт хамрагдсан 15 иргэнд 4500,0 сая. төгрөг зарцуулжээ. Мөн бүлгийн зохион байгуулалт бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүдээс ирүүлсэн 136 төслийг хүлээн авч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөлд хамрагдсан 79 бүлгийн 241 иргэн газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа, талх нарийн боов, мужаан, фермерийн аж ахуй, алт мөнгөний дархан, автын болон дугуй засварын, эсгий урлал, гоо сайхан , зөөлөн оёдол, хөдөө аж ахуй зэрэг салбарт ажлын байртай болжээ. Одоо сонгон шалгаруулалтад тэнцсэн 79 бүлгийн ахлагч нартай гурвалсан гэрээ байгуулан нийт 233,5 сая төгрөгийн санхүүжилтийг олгон, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс төслийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж