Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Малчдыг малжууллаа

Монгол Улсын Засгийн газар, НХХЯ, ХХААХҮЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөрт Завхан аймгийн Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Сонгино, Баянтэс, Тэс сумын 30 малчин өрхийг сумдын ЗДТГ-ын “Амьжиргааг дэмжих зөвлөл”-өөр хэлэлцүүлэн, сонгон хамруулсан байна. Хөтөлбөрт хамрагдсан малчин өрхүүдийн өрхийн орлого, хөдөлмөрийн насны гишүүд, материаллаг бааз зэргийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлжээ. Мөн “Алтанжолоо“ аж ахуй эрхлэлтийн сургалтын төвтэй хамтран хөтөлбөрт хамрагдсан 30 малчин өрхийн хөдөлмөрийн насны 60 хүнийг Завхан аймгийн Улиастай суманд цуглуулан “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах сургалтад хамруулан төлөвлөгөөг хөтөлж боловсруулж хэрэгцээгээ тодорхойлон ажилласан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж