Твиттерт хэрхэн бүртгүүлэх вэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Твиттерт хэрхэн бүртгүүлэх вэ

Твиттерт хэрхэн бүртгүүлэх вэ

1. Дараах линкээр орно https://twitter.com/signup

2. Дараах формыг бөглөнө.

Full name : Энэ хэсэгт твиттерт харагдах нэрээ бичнэ. Тухайлбал: Овог, нэр

Email : Энд өөрийн эмайл хаягаа бичээрэй /Эмайл хаягаар баталгаажуулах эмайл ирж түүгээр бүртгэл тань баталгаажих учир үнэн зөв хаяг оруулах шаардлагатай шүү!/

Password : Нууц үгээ бичнэ. Таны нууц зод дор хаяж 6 тэмдэгтээс дээш урттай байх шаардлагатай.

Username хэсэгт өөрийн твиттерийн нэрийг бичиж өгнө. Та хэрэглэгчийн нэрэндээ латин үсэг, доогуур зураас, тоо ашиглах боломжтой. Тухайлбал: Ganaa, Bat88, Bold_G гэх мэт. Энэ нэр бусад хэрэглэгчийн нэртэй давхардах учиргүй бөгөөд давхардах тохиолдолд хэрэглэгчийн нэрээ бичих талбарын ард улаан өнгөөр мэдэгдэл гарч ирнэ. Манайхан нэр давхардах асуудлыг ихэвчилэн овгийн эхний үсэгээ залгах байдлаар шийдсэн нь анзаарагддаг.

3. "Create my account" дараад л та твиттерийн шинэ хэрэглэгч болно. Гэхдээ үүний өмнө Тwitter -ийн үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцахыг зөвлөх байна.

http://newcoder.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж