Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууц болон бүрэн шаталтат “Хас”, “Өлзий”, “Голомт”, “Дөл” зуух болон сайжруулсан гэрийн дулаалга, үүдний гонх зэргийг худалдан борлуулах зорилгоор Сүхбаатар, Баянзүрх зэрэг дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй гэр цэгүүд удахгүй хаагдана.
Эдгээр гэр цэгүүд нь борлуулалт хийхээс гадна бүтээгдэхүүнийхээ талаархи үнэн зөв мэдээлэл хүргэх, ашиглах заавар зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээг явуулж байгаа билээ. Энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын гэр цэгүүд үйл ажиллагаагаа зогсоож хаагдах юм. Мөн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 19, 21, 22, 27 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж буй гэр цэгүүд хоёрдугаар сарын нэгэнд хаагдахаар болжээ.