Өмнөд Африкчууд алдаа оноогоо дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкчууд алдаа оноогоо дүгнэжээ

Өмнөд Африкчууд өчигдөр “Блумфонтейн” хотын төвд байрлах цэнгэлдэх хүрээлэнд үндэсний конгресс намынхаа 100 жилийн ойн баярыг тэмдэглэсэн байна. Энэ үеэр ерөнхийлөгч Жейкоб Зума “Африкийн Үндэсний конгресс” намын дундах хуваагдлыг бүрмөсөн арилгаж, улс төрийн эв нэгдлийu сахин биелүүлэхээ амлан, түүний ач холбогдлын талаар ярилцсан нь тэнд цугласан хүмүүсийн алга ташилтаар “жигүүрлэсэн” нэгэн үдэш болж өнгөрсөн ажээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон уг арга хэмжээнд африкийн шашны болон овог аймгийн бүлэглэлийн төлөөлөл болсон хүмүүс оролцжээ.  Онцлууштай зүйлсийн нэг нь олон улс Африкийн үндэсний намыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зүй бус явдлыг халж чадсанаар нь үнэлсэн тухай “Итар-тасс” агентлагаас мэдээлж байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж