Өвөрхангайн АН залуучуудаа нэр дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн АН залуучуудаа нэр дэвшүүлнэ

Ардчилсан
Залуучуудын Холбоо нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намтай хамтран
ажиллах санамж бичгийг өнгөрсөн баасан гаригт байгуулсан байна. Санамж
бичигт 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг
залуучууд байхаар зааж өгсөн бөгөөд түүнд Ардчилсан Залуучуудын Холбооны
ерөнхийлөгч Б.Болор, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
Т.Хасбаатар нар гарын үсэг зуржээ.

Дашрамд сануулахад, Ардчилсан
нам 2012 оны орон нутгийн сонгуульд залуучуудыг түлхүү дэвшүүлэх
бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд өнгөрөгч оны
есдүгээр сард Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох
Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын
удирдлагуудтай уулзалт хийж, 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан
намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэхээр
хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Ардчилсан
Залуучуудын Холбооноос одоогийн байдлаар Нийслэлийн Ардчилсан нам болон
Баян-Өлгий, Булган, Сүхбаатар аймгийн Ардчилсан намуудтай хамтран
ажиллах санамж бичиг байгуулаад байгаа аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж