Азийн орнууд байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Азийн орнууд байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байна

Япон улсын нийслэл Токио хотноо Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын 20 дахь чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ. 1993 оноос хойш бүс нутгийн 30 орныг эгнээндээ нэгтгэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, хамтын аюулгүй байдал, энх тайвны асуудлыг хэлэлцдэг энэхүү чуулганыг зохион байгуулах болсон юм. Чуулга уулзалт энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд цөмийн аюулгүй байдал, терроризм, хар тамхины хууль бус худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон Солонгосын хойгийн хурцадмал байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Мянганы хөгжлийн зорилтод багтсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө. Чуулганы нээлтийн үеэр Азийн орнуудын төлөөлөгчид үг хэлж, санал бодлоо дэвшүүлснээс ихэнх нь байгалийн гамшгийн асуудлыг хөнджээ. Азийн эдийн засаг болон байгаль орчны асуудлыг маргааш хэлэлцэх юм. 

Ази Номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудад Монгол, Вьетнам, Индонез, Камбодж, Канад, Хятад, Колумб, Өмнөд Солонгос, Лаос, Малайз, Маршалийн арлууд, Мексик, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Перу, ОХУ, Сингапур, АНУ, Тайланд, Фидж, Филиппин, Чили, Эквадор, Япон улс багтаж байгаа бөгөөд төлөөлөгчид нь чуулганд оролцож байна. Ажиглагч гишүүнээр Австрали, Бруней улс оролцож байгаа аж. 2013 онд уг форум ОХУ-д болно.

О.Хосцэцэг

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж