ҮЗХ лхагва гаригт хуралдах болов

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

ҮЗХ лхагва гаригт хуралдах болов

Ардчилсан нам энэ сарын 20-доор Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах эсэхээ санал хураалтаар шийднэ гэж байсан ч хугацааг урагшлуулжээ. Энэ асуудлыг өнөөдөр намын бүлгээр ярилцаад лхагва гаригт буюу энэ сарын 11-нд Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шийдвэрт хүрсэн байна. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг Төрийн ордны Их танхимд хийх аж. Хурал болох хугацаа давчуу байгаа ч орон нутгийн гишүүддээ одооноос эхлэн хэл дуулгаж эхэлсэн юм байна. Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо нь нийт 228 гишүүнтэй. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах тухай асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хөндөх тул ирц сайн байна гэж үзэж буй ажээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж