Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжээр орж, нөөцийн махны чанар, хадгалалттай яг одоо танилцаж байна. Нийслэлчүүдийг хямд үнэтэй махаар хангах, махны үнийн хөөрөгдлийг зогсоох зорилгоор нийслэлийн төсвөөс 6,8 тэрбум гаргаж 12 мянган тонн мах энэ жил бэлтгээд байна. Хотын даргын ажил байдалтай нь танилцсан “Мах импекс” компани 3500 тонн мах бэлтгэжээ. Үүний дараа тэрбээр “Мах маркет” компани дээр очиж нөөцийн махны чанар, хадгалалтын горимыг шалгах юм. Зах зээл дээр махны үнэ хадаж эхэлсэн тул энэ сарын 15-наас нөөцийн махыг нийслэлийн хороо бүрээс хоёр хүнсний дэлгүүр сонгон борлуулах тухай шийдвэрийг Хотын дарга гаргасан байна.
Ш.Чимэг