Түүний үзэж буйгаар Евро бүсийн зарим улсууд томоохон корпорациудад цомхотгол хийх нь буруу аж. Үүний оронд цалингийн бодлогыг бууруулж, зээл олголтыг зогсоох ёстой гэнэ.
"Телеграф" агентлагт тэрбээр ярилцлага өгөхдөө "Иргэдэд ажил хэрэгтэй, тэдэнд мөнгө шаардлагатай боловч өндөр цалинтай байх нь эрсдэлтэй. Үүний оронд цалингийн үнэлэмжээ бууруулж, цаашдаа эрхэлж буй ажилдаа үлдэх нь чухал. Үгүй бол корпорацийн удирдлагууд зардлаа хэмнэх үүднээс хатуу арга хэрэглэж болзошгүй байна" гэжээ.
Ямартай ч энэ хямралаас үүдсэн улстөрчдийн суудлаасаа буух давлагаанд Д.Камерун өртөж болзошгүй нь. Иргэд төдийгүй намын зарим гишүүн түүнийг суудлаа хүлээлгэн өгөх цаг ирсэн хэмээн үзэж байна.
Эх сурвалж: www.gogo.mn