Ерөнхийлөгч Гирин мужид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Гирин мужид зочиллоо

Ерөнхийлөгч Гирин мужид зочиллоо
Гирин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Жэнцай, мужийн дарга Ван Рүлинь, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Гирин мужийн хорооны дарга Ван Гүөфа нар өчигдөр буюу 29-ний үдээс хойш Чанчүнь хотод тэнд айлчилж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа.
Сүнь Жэнцай эн тэргүүнд ноён Элбэгдоржийг баярлан угтаж байгаагаа илэрхийлээд Гирин мужийн байдлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр орны найрсаг харилцаа тэрчлэн эдийн засаг худалдаа зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаа тогтвортой хөгжлөө.
Гирин мужийн байгалийн эх баялаг элбэг, экологийн орчин сайн бөгөөд шинжлэх ухаан боловсролын хүчин нэлээд хүчирхэг байдаг юм. Гирин муж бол Хятадын аж үйлдвэрийн чухал бааз бөгөөд таваарын үр тарианы бааз юм. Төрөөс зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлснээс хойш Гирин мужийн эдийн засаг нийгэм тогтвортой нэлээд түргэн хөгжих хандлагатай болсон гэжээ.
Сүнь Жэнцай хэлэхдээ, Гирин муж түргэн хөгжихийн зэрэгцээ гадаадад нээлттэй байхыг маш чухалчлан үзэж байна. Хойшид өөрчлөлт нээлтийн эрч хүчээ үргэлжлэн нэмэгдүүлэх болно. Гирин муж Монгол улстай найрсаг солилцоо хамтын ажиллагаа хийхийг чухалчлан үзэж, Монгол улстай сайн сайхан эдийн засаг худалдааны хамтын ажиллагаатай юм. Ерөнхийлөгч таны энэ айлчлалаар ойлголцлоо нэмэгдүүлэн, солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөн Гирин муж болон Монгол улс хоорондын эдийн засаг худалдааны солилцоо хөгжлийг ахиулахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Монголын олон улсын төмөр замын байгуулалтыг түргэтгэн бараа нэвтрүүлэх том зам байгуулахыг хүсэж байна гэжээ. Мөн энэ оны есдүгээр сард болох Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны зургадугаар яармагт оролцохыг Сүнь Жэнцай урьсан байна.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гирин мужийн намын хороо, түүний захиргаа халуунаар хүлээн авсанд баярлаж байгаагаа илэрхийлж хэлэхдээ, Монгол улс Хятадтай олон талын солилцоо хамтын ажиллагааны амжилттай туршлагатай. Улс төрийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэн хоёр талын ойлголцлыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг ахиулахыг хүсч байна. Монгол улс Зүүн хойд Азийн районы бүс нутгийн хамтын ажиллагааг маш чухалчлан үзэж, Гирин мужийн аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулан ажил үйлс босгохыг сайшааж байна. Мөн ч Гирин муж хоёр талын аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулах нэн сайн сайхан орчин хангахыг хүсч байна гэжээ.
Түүний дараа Гирин мужийн дарга Ван Рүлинь, Монгол улсын Дархан уул аймгийн засаг дарга Г. Эрдэнэбатын хамт найрсаг солилцоо хамтын ажиллагааны харилцааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж