Монголын чөлөөт бөхийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй “Mongolia Open-2012” олон улсын тэмцээнд уригдсан хүндэт зочдын нэрсийг энэ удаа сонирхуулахаар бэлтгэлээ. Мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбооноос ирүүлжээ.
“Mongolia Open-2012”-д уригдсан хүндэт зочид:
1. ДАШТ-ний мөнгөн медальт, АНУ-ын нэрт бөх Кевин Даркус
- 1985 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- Дэлхийн цомын төлөө тэмцээний хүрэл медаль /52 кг/
- 1980 оны Залуучуудын ДАШТ-ий алтан медаль /57 кг/
2. Олимпийн хүрэл медальт БНАСАУ-ын нэрт бөх Ким Ён Сик
- 1992 оны Барселоны олимпийн хүрэл медаль /57 кг/
- 1986 оны Залуучуудын ДАШТ-ийн алтан медаль /52 кг/
- 1990 оны Азийн наадмын алтан медаль /57 кг/
- 1988, 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /57 кг/
3. ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга, Болгарын нэрт бөх Георгий Калтчев
- 1985 оны ДАШТ-ий хүрэл медаль /57 кг/
- 1986 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- 1986 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /57 кг/
- 1987 оны Европийн аварга шалгаруулах тэмцээн хүрэл медаль /57 кг/
4. Олимпийн хошой мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгөн медальт, Ираны нэрт бөх Махоммадиани Аскари
- 1988 оны Сөүлийн олимпийн мөнгөн медаль /57 кг/
- 1992 оны Барселоны зуны олимпийн наадмын мөнгөн медаль /62 кг/
- 1989 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- 1978 оны Азийн наадмын мөнгөн медаль /57 кг/
- 1982 оны Азийн наадмын алтан медаль /57 кг/
- 1983 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /57 кг/
- 1989 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль /57 кг/
5. Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга, Кубын алдарт бөх Алехандро Пуэрто
- 1992 оны Зуны олимпийн наадмын алтан медаль /57 кг/
- 1990 оны ДАШТ-ий алтан медаль /57 кг/
- 1988, 1994 оны “Дэлхийн цом”-ын тэмцээний мөнгөн медаль /57 кг/
- 1989, 1993 оны “Дэлхийн цом”-ын тэмцээний хүрэл медаль /57 кг/
- Пан Америкийн наадмын алт, мөнгө, хошой хүрэл медаль
- Пан Америкийн аваргын дөрвөн алт, нэг мөнгөн медальт /57 кг/
6. Олимпийн аварга, дэлхийн зургаа, европийн таван удаагийн аварга, ЗХУ-ын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов
- 1980 оны Зуны олимпийн наадмын аварга /57 кг/
- 1988 оны Зуны олимпийн наадмын Алтан медаль /57 кг/
- 1981, 1982, 1983, 1985, 1986, 1987 оны ДАШТ-ий алт, 1979 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- 1979 оны Бүх ард түмний спартакиадын аварга,
- 1979-1982 оны ЗХУ-ын аварга,
- 1979, 1982, 1984, 1987-1988 оны Европийн аварга,
- 1981-1982, 1985-1986 оны “Дэлхийн цом”-ын тэмцээний аварга
7. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Хидеаки Томиями
- 1984 оны 3уны олимпийн наадмын алтан медаль /57 кг/
- 1978 оны ДАШТ-ий алтан медаль /57 кг/
- 1979 оны ДАШТ-ий алтан медаль /57 кг/
- 1981оны ДАШТ-ий хүрэл медаль /57 кг/
- 1982 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- 1983 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
- 1978, 1982 оны Азийн наадмын аварга /57 кг/
- 1988, 1991 оны ААШТ-ий аварга /57 кг/