
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хязгаарлалтын бүс тогтоож утаагүй түлш, утаа бага гаргадаг зуух тарааж, агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнг, утаа бууруулахаар хязгаарлалт тогтоосон бүсүүдэд судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд үүний үр дүн, мөн энэ онд хийх ажлаа танилцуулах аж. Ямартай ч нийслэлийн утааг бууруулахаар утаагүй түлш , утаагүй зуух хямдралтай үнээр тараасан. Энэ ажлын үр дүн, судалгаа талаар тоо баримт маргааш тодорхой болох юм байна.