Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцно гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаас мэдээлэл сонсоод Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д тавихаар санал нэгджээ. Тус бүлгийнхний хувьд валютын ханш тогтмол өссөөр байхад төв банкны зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй. Үүнээс болж, нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом литр тутамдаа 260 төгрөгөөр өсч, өнөөдрийн бухимдлыг төрүүлсэн гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд  мэдэгдлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж