
Энэ үеэр Шинэ Зеландад болсон WTA холбооны Оаклэндийн тэмцээн болж, Хятадын теннисчин Жень Цзе түрүүлжээ. Тэрбээр тус тэмцээний дөрөвний нэг шигшээд Оросын нэрт теннисчин Светлана Кузнецоваг 2-6; 6-3; 6-3-аар буулган авсан бөгөөд финалын тоглолтод Италийн Флавия Пеннетатай тоглосон ч Пеннета гэмтлийн улмаас аваргын төлөөх тоглолтыг талаас нь орхижээ.
Хятадын Жен Цзегийн хувьд дэлхийн чансааны 48-т эрэмбэлэгдэж буй бөгөөд энэхүү тэмцээнд түрүүлснээр чансааны 280 оноо, 37 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Дамшрамд дуулгахад, 2012 оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ.
Ч.Болор