“1010” баг сэтгүүлчдийн дунд уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

“1010” баг сэтгүүлчдийн дунд уралдаан зарлав

“1010” баг сэтгүүлчдийн дунд уралдаан зарлав
Өнгөрсөн 20 жилийн 10 ололтыг нээн илрүүлж, ирэх 20 жилийн хөгжлийн 10 бодит санаачлагыг тодорхойлох зорилгтой “1010” үндэсний хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд “1010” багаас сэтгүүлчдийн дунд нийтлэл, ярилцлагын уралдаан зарласан байна. Уралдаан хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Уралдаан тавдугаар сарын 1-21-ний хооронд үргэлжлэх бөгөөд сэтгүүлчид өөрсдийн хүссэн сэдвийн дагуу хийж бүтээснээ дүгнэх, цаашид бид юуг хамтдаа бүтээж болох вэ гэдэгт асуудалд хариулт хайсан нийтлэл, ярилцлагаар оролцох боломжтой ба хамгийн гол нь өөрийн нийтлэл, ярилцлагыг сонин, сэтгүүлд хэвлүүлсэн байх ёстой юм.Уралдааны тэргүүн байрны шагналд notebook, дэд байранд nokia брэндийн гар утас, гутгаар байранд мөнгөн шагнал гардуулах ажээ.

Б.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж