Хоол хийх хоббитой ханхүү

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хоол хийх хоббитой ханхүү

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Ганцоожийг сонгодог урлагт элэгтэй үзэгчид андахгүй ээ. Тэр бол энэ цаг үеийн шилдэг балетчны нэг. Тайзан дээр О.Ганцоож бол П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Щелкунчик” балетын ханхүү. Харин гэртээ хоол хийх дуртай эцэг хүн. Түүний эхнэрийг М.Мөнхтуяа гэдэг бөгөөд мөн л энэ цагийн чадварлаг балетчны нэг. Театрынхан М.Мөнхтуяаг техник сайтай хэмээн үнэлдэг юм билээ. Хосууд хөөрхөн охинтой юм. Балетчин О.Ганцоожийн хувьд чөлөөт цаг бараг гардаггүй учир зав л гарвал эхнэртээ, охиндоо зориулж хоол хийж өгөх дуртай гэнэ.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж