
А хэсэгт Чех, Болгар, Дани, АНУ-ын баг багтан Чехийн баг хэсгээ тэргүүлсэн бол В хэсэгт Франц, Испани, Австрали, Хятадын баг байснаас Францын баг хэсгээ тэргүүллээ.
Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө тоглоход Чехийн Томаш Бердых, Петра Квитова нар Францын багийг 2:0-ээр буулган авч, аваргын цом хүртлээ. Тэдний хувьд финалын тоглолтод аль аль нь өрсөлдөгчөө буулган авснаар тоглолтын харьцаа 2:0 болж, хосын тоглолт гарсангүй тэмцээний ялагч тодорсон юм.
Ч.Болор