”Их жанжны сүлд” баг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

”Их жанжны сүлд” баг тэргүүлэв

Монголын олимпийн боксын холбооноос нэгдүгээр сарын 4-8 өдрүүдэд шинэ оны анхны тэмцээнээ зохион байгуулжээ. “Их жанжны сүлд” клубын нэрэмжит боксын тэмцээнд нийслэлийн болон орон нутгийн 22 багийн 200 гаруй өсвөрийн боксчид өрсөлдсөн байна. Тус тэмцээнийг “Жигүүр гранд” групп, “Боса эрхэт” ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллалаа гэж Монголын олимпийн боксын холбооноос мэдээллээ.

Тэмцээнд багийн дүнгээр Х.Гансүх дасгалжуулагчтай “Их жанжны сүлд” клуб 45 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол Ж.Ариунзул дасгалжуулагчтай “Ред буллс” баг 35 оноогоор хоёр, А.Гантулга дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 26 оноогоор гуравдугаар байрт шалгарч, шилдэг тамирчнаар Ч.Нармандах, шилдэг шүүгчээр Д.Батмөнх, шилдэг дасгалжуулагчаар Х.Гансүх нар тус тус тодорсон байна.

Тэмцээний жин тус бүрийн аварга болсон тамирчдыг танилцуулъя:

Эрэгтэй:

28 кг  С.Жигжидсүрэн /”Их жанжны сүлд” клуб/
30 кг  М.Ганпүрэв /“Хөх чоно” клуб/
32 кг  М.Шижэрсүлд /“Бат-Ивээл” клуб/
34 кг  О.Гантогтох /Орхон аймаг/
36 кг  Б.Сайханхөлөг /”Ред буллс” клуб/
38 кг  Х.Энхмандах /“Алдар”  спорт хороо/
40 кг Э.Шижирбаатар /”Бат-Ивээл” клуб/
42 кг  М.Батбаяр /Баянхонгор аймаг/
44 кг Б.Наранцогт /”Бурхан халдун” клуб/
46 кг  Ч.Нармандах /”Их жанжны сүлд” клуб/
48 кг  М.Гансүх /“Мон-Ойл” клуб/
50 кг  Р.Өнөрболд  /“Их жанжны сүлд” клуб/
52 кг Э.Бат-Эрдэнэ /“Ред Буллс” клуб/
54 кг Х.Баатарцэнд /“Их жанжны сүлд” клуб/
56 кг О.Амартүвшин /“Их жанжны сүлд” клуб/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж