МАН ажлын хэсэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

МАН ажлын хэсэг гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойшхи хуралдаанаа 17.00 цагаас үргэлжлүүлэхээр болжээ. Ингэхдээ шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсохоор болж байгаа юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол үдээс өмнөх хуралдаанаараа УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулсан Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан Монголбанк руу явуулжээ.  Ажлын хэсгийнхэн тус банкинд очиж шалгалт хийж буй юм байна. Учир нь ам.долларын ханшийн өсөлтөөс хамаарч нефть импортлогч нар авто бензин болон шатахууны үнээ өсгөхөөс аргагүйд хүрсэн гэдэг тайлбар хийгээд буй. Харин төв банкны зүгээс валютын ханш өсөөд байхад үнэхээр ямар ч арга хэмжээ авахгүй сууж байгаад ийм байдалд хүргэчихэв үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг ажлын хэсгийнхэн шалгаж, эргэж бүлэгтээ мэдээлэх юм байна. Энэхүү мэдээллийг хийх үед Монголбанкны удирдлагууд ч мөн оролцох ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж