Уг тэмцээнд Хэв журам сахиулах алба, Хүн эмнэлэгийн алба, Газрын алба, Холбоо мэдээллийн алба, Хийн цацрагийн аюулын үнэлгээг мэдээлэх алба, Эрчим хүчээр хангах алба, Онцгой байдлын хэлтэс зэрэг долоон албадын емөн багийн 70 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээн нь Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа болон гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын дунд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.
Холимог журмаар явагдсан тэмцээний тоглолтууд маш өрсөлдөөнтэй байж, дээрх багуудаас шигшээ тоглолтонд Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Аймгийн нэгдсэн эмнэлгийн багууд тунаж үдсэнээс тэргүүн байранд аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд мэргэжлийн хяналтын газар, удаах байранд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шалгарлаа. Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг ОБХ-н хамт олондоо хүргэе.