
Тус байгууллагаас бөөгийн нэрээр үйлдэгдэгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хоёр хэргийн талаар мэдээлэл өглөө. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн 2012 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг багасгах тал дээр сэтгүүлчидтэй уялдаа холбоотой ажиллаж мэдээлэл өгч байхаар төлөвлөжээ. Энэ үеэр нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсай тус газарт өнгөрсөн 2011 онд шийдвэрлэсэн хэргийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа.
С.Отгон