Миний буцалж буй амьдрал

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Миний буцалж буй амьдрал

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе! Та бүгдийн маань ажил амьдрал амжилтаар буцалж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид амжилтруугаа хамтдаа алхаад нэлээн хугацааг өнгөрөөлөө. Энэ бүх хугацаанд тодорхой хэмжээний амжилт гаргаж, өөрчлөлт хийж, адал явдалтай учирахаас гадна бэрхшээл, сургамж болох зүйлүүдтэй учирч, түүндээ туршлагажиж, түүнийгээ эзэмшиж байгаа нь гарцаагүй. Энэ бүгдийг дотроо хадгалаад, тээгээд явж байсан бол өнөөдөр бусад уншигчидтайгаа хуваалцах сайхан боломж гарч ирж байгааг та бүхэндээ дуулгах гээд сэтгэл маш их догдолж байна.

Та бүхэндээ зориулж “МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ” буланг энэхүү блог дээрээ нэмж оруулахаар боллоо. Өнөөдрөөс хойш та ганцаараа биш! Хэрвээ та өөрийн амжилт, өөрийн туршлага, өөрт тулгарсан саад бэрхшээл, шалгуур, амжилтанд хүргэж буй шинэ дадал зуршил гээд л амжилттай холбоотой юу эсийг бичмээр байна тэр бүгдийг бусадтай хуваалцахыг хүсвэл MiniiAmidral@ukatumur.com -руу илгээж дотроо хадгалж байгаа зүйлээ гадагшлуулах боломж өнөөдөр гаргаж байгаадаа би маш их баяртай байна.

НЭР, И-МЭЙЛ ХАЯГИЙГ НУУЦЛАХ БА БУСДАД ТҮГЭЭХГҮЙ!

Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!

Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!

Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!

Хэрвээ танд бусдад сургамж болоосой гэж боддог зүйл байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!

ХҮС-ээд, ХИЙ-гээд, ХҮР-эхийн тулд бид яах ёстой вэ гэдгийг бусдаас суралцаж, бусдад хүргэхийг хүсвэл түүнийгээ MiniiAmidral@ukatumur.com руу имэйлдснээр бусад уншигчидтайгаа зүрх сэтгэлээрээ холбогдох бүрэн боломж өнөөдөр нээгдлээ.

Баярлалаа,                                                                                                                                                                                                                                                             Ука Төмөр


http://ukatumur.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж