Уг хэргийг тус нутагт зайран нэртэй Э.Мөнхбат үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэрбээр хуурамч бөөгийн дүрд тоглон иргэдийг айлган сүрдүүлэх замаар мөнгө олох зорилготой байсан гэнэ. Түүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байгаа бөгөөд уг хэргийг үйлдсэн болохоо хүлээжээ. Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.
Энэ төрлийн өөр хэрэг шалгагдаж байгаа эсэхийг УЕП-ын хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэгээс тодруулахад “Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газар иргэн Наранзулыг бөө нэртэй Д.Болд-Эрдэнэ гэгч бөөгийн чанар авхуулна хэмээн халуун усанд шалзалж амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд гарсан. Талийгаач Наранзулыг бөөгийн чанар авхуулна гэх нэрээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдахад хүрчээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэж гарчээ. Бөөгийн чанар авхуулна хэмээн хүний аминд хүрсэн Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээр Төв аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх аж.