Алдарт гэрэл зурагчин Ева Арнольд нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Алдарт гэрэл зурагчин Ева Арнольд нас барлаа

Алдарт гэрэл зурагчин Ева Арнольд 99 насандаа таалал төгслөө. Magnum гэрэл зургийн агентлагаас гаргасан эмгэнэлийн бичигт түүнийг Лондонд, энэ сарын 4-нд, өндөр насны асрамжийн газарт өөд болсон тухай мэдэгдсэн байна.

1912 онд АНУ-ын Филаделфи хотод төрсөн энэ эмэгтэй 1940-өөд оноос гэрэл зурагчны гараагаа эхэлж, Picture Post, Time, Life зэрэг хэвлэлүүдтэй хамтран ажиллаж байжээ. Тэрээр агуу Анри Картье-Брессоны үүсгэн байгуулсан алдарт  Magnum фото агентлагийн анхны эмэгтэй гишүүн болж байсан юм (1951).

Түүний бүтээлийн баатрууд нь кубын загасчид, афганы нүүдэлчид, талын монголчууд, голливудын одууд, хатан хаад гээд янз бүрийн хүмүүс байсан билээ.

Ева Арнольдын хамгийн алдартай гэрэл зургууд нь “Мерилин Монро” (1960), “Өвөр Монголд цагдаагийн морь сургаж байгаа нь” (1979), “Жаклин Кеннеди цэцэг янзалж байна” (1961) зэрэг бүтээлүүд юм.

Тэрээр 2003 онд гэрэл зургийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Британий Эзэнт гүрний Одон, 2010 онд Sony World Photography Awards наадмын Хүндэт шагналыг хүртэж байсан билээ.

“Өвөр Монголд цагдаагийн морь сургаж байгаа нь” (1979)
Хаванагийн Улаан дэнлүүний гудамжны бааран дахь бүсгүй, 1954

Мерилин Монро, 1960

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж