Бордооны агуулах руу хүн ойртуулахгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Бордооны агуулах руу хүн ойртуулахгүй байгаа гэв

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн тэсрэх бодист ашигладаг есөн тонн орчим азотын бордооны  сендвичин агуулах өчигдөр  22:30 цагийн орчим шатсан талаар мэдээлсэн. Нөхцөл байдал ямар байгаа талаар Оюутолгой компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Ганзоригоос тодруулахад “Цагийн байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр онгоцоор ниссэн. Мэргэжлийн хүмүүс цагийн байдлыг үнэлж, шинжилгээ хийж байгаа. Одоогоор гал гарсан бордооны агуулах руу хүн ойртуулахгүй, тэр хавьд байгаа хүмүүсийг холдуулсан. Бордооны агуулахаас 2.5 км газар аюулгүй бүс тогтоон ажиллаж байна. Гал гарсан газрыг бүрэн хяналтандаа авсан. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь өгч байх болно” гэх хариулт өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж