УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Төрийн өмчит байгууллагын удирдаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын хөрөнгийг хувьдаа завшсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан. Түүнийг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байсан юм. Гэвч уг хэргийг нийслэлийн Прокурорын хяналтаас өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн улсын мөнгө хувьдаа ашигласан гэх хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах гэнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулинд хүндэвтэр хэрэгт холбогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул өршөөлийн хуульд хамруулах үндэслэлтэй болсон байна. Хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг аж.
Мөн АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон бол УИХ-ын гишүүн Дондогийн хэргийг гишүүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй учир хэргийг түр түдгэлзүүлжээ.
С.Отгон