Ер бусын цаасан урлал

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Ер бусын цаасан урлал

Бид бүхэн багадаа цаас, хайч, цавуу нийлүүлэн наамал хийхдээ хир зэрэг сэтгэлээсээ ханддаг байсан бол. Магадгүй, цэцэрлэг, сургуулийн программд заасан учраас л “үүрэг гүйцэтгэх” төдий хандаж байсан тохиолдол бий л байх. Харин Москвагийн уугуул Юлия Бродскаягийн (Yulia Brodskaya) хувьд энэ “үүрэг” нь амьдралынх утга учир болжээ. Түүний гайхамшигтай наамлуудаас толилуулж байна.

Юлия цаасан урлалыг хамгийн эртний эмэгтэйлэг урлагийн төрөл гэж тооцдог. Тэрээр энэ чиглэлд зөвхөн шинэ хандлага, шинэ төрх л нэмсэн гэж  байна.

Нэг талаас, түүний бүтээлийг ruche (хуниасан чимэглэл) буюу давуу эдлэл, хувцас сэлтийг чимэглэдэг технологитой адилтгаж болмоор. Юлия хуудас цаас аваад нугалж наадаг. Гэхдээ үүнийгээ дэндүү өвөрмөц, нямбай, өөриймсөг хийдэг учраас гараас нь гарахдаа хөрөг, байгалийн дүрслэл зэрэг жинхэнэ уран зураг болж мэндэлдэг юм.

Ийм төрлийн ажил алдааг өршөөдөггүй юм. Цаас цавуу хоёрын онцлог нь тэр. Өчүүхэн төдий алдахад засах боломжгүй байдаг бөгөөд бүгдийг эхнээс нь эхлэх болдог. Тэгэхээр “цаасан график” (Юлия өөрийн хэв маягийг ингэж нэрлэдэг) нь зөвхөн маш авьяастай, хамгийн эхнээсээ л өөрийн ажлын эцсийн үр дүнг бүх нарийн ширийнтэй нь төсөөлж чаддаг уран бүтээлчийн хийх ажил гэдэг нь тодорхой.

2004 оноос Юлия Бродская Их Британид амьдарч байна. Тэрээр томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, тэдний захиалгаар сурталчилгааны ажлуудыг хийдэг юм. Гэхдээ түүний авьяасыг жинхэнээр нь нээдэг зүйлс бол мэдээж түүний цаасан урлалууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж