Хамтарсан ЗГ-ыг тайлангаа тавихыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хамтарсан ЗГ-ыг тайлангаа тавихыг шаардлаа

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр АН Засгийн газраас гарах болсонтой холбогдуулж, Сонгуулийн маркетинг, менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тэд “засгийн газраас Ардчилсан нам гарсныг буруутган хамтарсан Засгийн газрыг тайлангаа тавихыг хариуцлагтайгаар шаардлаа. Сонгуулийн маркетинг, менежментийн академиас улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаагаас бус аль нэг намын эрх ашгийг төлөөлж, тэднийг хамгаалаагүй” гэв.

Мөн “Иргэдийн сонголтоор гарч ирчихээд иргэдээр тоглож болохгүй, ажлаа тайлагна. Сонгууль дөхөж байхад ингэж сонгогчдоор ядуу улс төр хийж болохгүй. Ард түмэн бол тоглоом биш, эрх бүхий намууд улс орныхоо хөгжлийн стратегийг яриагүй байж, хамтарч хуйвалддаг шударга бус зүйлтэй үзэл бодол нийцэхгүй байгаа тул ийнхүү мэдээлэл хийхэд хүрлээ” гэлээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж