Facebook гэр бүл салгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Facebook гэр бүл салгаж байна

2011 онд Их Британид гэр бүлээ цуцлуулахаар өгсөн өргөдлүүдийн гурваны нэгд нь, салах шалтгааны нэгээр Facebook-ийг нэрлэсэн байна. Тодруулбал, гэр бүлийн хүнийх нь Facebook-т хийсэн үйлдэл. Энэ талаар, гэр бүл салах үйл явцад тусламж үзүүлдэг Divorce-Online.co.uk сайтаас иш татан PCR сайт мэдээлж байна. Судалгаанд гэр бүл цуцлуулах 5000 өргөдлийг хамруулсан байна.

Divorce-Online-ийхан Facebook хэрхэн британи гэр бүлийг “будлиулж” байгааг олж тогтоосон байна. Ихэнхидээ, салахыг горилогсод ханиа “эсрэг хүйсийн этгээдэд зүй зохисгүй мэдээлэл бичсэн буюу сүлжээгээр аальгүйтсэн” хэмээн буруутгажээ. Тэр бүү хэл, эдгээр хохирогсод ханийхаа “гэмт үйлдлийн” талаарх мэдээллийг сүлжээний  виртуаль найзуудаасаа олж мэдэх нь элбэг байсан байна.

Иймэрхүү судалгааг мөн хоёр жилийн өмнө хийж байсан ч тэр үед Facebook салах өргөдлийн зөвхөн тавны нэгд нь дурьдагдаж байжээ.

Өөр нэгэн, нийгмийн сүлжээ болох Twiitter британи гэр бүлийг сарниулахад бараг “оролцоогүй нь” сонирхол татаж байна.  Twiitter-ээс болж 2011 онд хосуудын зөвхөн 0,4 хувь хоёр тийш болсон байна.

Facebook одоогоор хамгийн түгээмэл нийгмийн сүлжээ бөгөөд идэвхитэй гишүүдийнх тоо 800 саяд хүрээд байгаа билээ.

Эх сурвалж: PCR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж