Шатахууны 30 хоногийн нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Шатахууны 30 хоногийн нөөцтэй

Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хэлснээр бол Монгол Улс одоогоор 30 хоногийн шатахуун болоод авто бензины нөөцтэй аж. Энэ нь бараг сарын хэрэглээ гэж хэлж болно. Ингэхдээ 15 хоногийн нөөц дотооддоо бий бол үлдэж буй 15 хоногийн нөөц нь хойд хөршөөс тээвэрлэгдэн замд яваа юм байна. Тиймээс хомсдлоос айлтгүй бололтой.

Ам.долларын ханшийн чангаралттай холбоотойгоор нефть импортлогч компаниудын зүгээс шатахуун болоод авто бензиныхээ үнийг нэмэх хүсэлт тавьж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн “МТ-ойл” “Шунхлай” зэрэг нэр бүхий компаниудын харьяа шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөсөн юм. Харин “Петровис”, “Сод монгол” компаниудын харьяа шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнээ өнгөрсөн өдрүүдэд хуучин үнээр борлуулсан бөгөөд өнөөдрөөс тодорхой шийдвэрүүдийг гаргах аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж