“Melancholia”-г кино шүүмжлэгчид өндрөөр үнэлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Melancholia”-г кино шүүмжлэгчид өндрөөр үнэлэв

Данийн найруулагч Lars Von Trier-ийн “Melancholia” киног Америкийн Кино шүүмжлэгчдийн үндэсний зөвлөл 2011 оны шилдэг бүтээл гэж нэрлэжээ. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Кирстен Данст зөвлөлийн хамгийн хатуу 58 шүүгч шилдэг жүжигчнээр нэрлэсэн юм. Киноны найруулагч Lars Von Trier өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын нэгэн хэвлэлийн хурлын үеэр Гитлерийг өрөвддөг гэж хэлснийхээ төлөө шилдэг найруулагчид нэр дэвших эрхээ хасуулсан. Тус наадмаас “Амьдралын мод” киноны найруулагч  Терренсе Малик шилдэг найруулагч болж, жүжигчин Брэд Питт  бейсболын тухай “Moneyball” киноны дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм. Кино шүүмжлэгчдийн шагнал “Оскар”-ын наадмын өнгийг тодорхойлдог билээ. Америкийн кино академийн гишүүд “Оскар”-ын наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг нэрлэхэд ердөө долоо хоног үлдээд байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж