Пэпси хүүхдийн болон оюутны лиг удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Пэпси хүүхдийн болон оюутны лиг удахгүй эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, “GN Beverages” компанитай хамтран дөрвөн гол лигийн тэмцээнийг зохион явуулахаар болсон билээ. Тус дөрвөн лигийн анхных нь болох Пэпси хөгжлийн лиг эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бол удахгүй хүүхдийн лиг, оюутны лигийн тэмцээн эхлэх гэж байна.

Оюутнуудын бие бялдрыг чийрэгжүүлж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болгох, түүнчлэн сагсан бөмбөгийн спортын өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэн Пэпси Хөгжлийн болон Пэпси Үндэсний дээд лигт оруулж, улмаар олон улсын чанартай уралдаан, тэмцээнд Монголын оюутны шигшээ багийг бэлтгэх зорилгоор Пэпси оюутны лиг, Пэпси хүүхдийн лигийг  зохион явуулах гэж байна.

Пэпси оюутны лигийн тэмцээний техникийн зөвлөгөөн нэгдүгээр сарын 18-нд Спортын төв ордны хурлын танхимд болж, тэмцээн 20-нд эхлэх бол Пэпси хүүхдийн лигийн техникийн зөвлөгөөнд 12-нд болж, улмаар тоглолтууд 14-нд эхлэх ажээ.

Дээрх хоёр лигийн тэмцээний талаарх мэдээллийг 99822233 /Пэпси оюутны лигийн ерөнхий шүүгч Р.Цэвэгмид/, 96653025, 99830531 /Пэпси хүүхдийн лигийн ерөнхий шүүгч П.Сампилноров/ утсаар лавлана уу.


Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж