Мал тооллогын нэгдсэн дүнг гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Мал тооллогын нэгдсэн дүнг гаргав

Говь-Алтай аймгийн жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүн гарлаа. Тус аймаг мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өмнөх оныхоос 297833 толгойгоор буюу 22,6 хувиар нэмэгдүүлэн нийт 1613335 мал тоолуулснаас тэмээ 25241, адуу 46559, үхэр 22064, хонь 461662, ямаа 1057809 толгой тоологджээ. Мал сүргээ 13 сум таван төрөл дээр нь, таван сум толгойн дүнгээр өсгөсний дээр Цогт сум хамгийн олон буюу 142,2 мянган мал тоолуулжээ. Нийт 9200 өрх, 16 аж ахуйн нэгж байгууллагад мал тоологдсоноос 500-гаас дээш малтай 459 өрх, 1000-аас дээш малтай 51 өрх байна. Төгрөг, Тонхил, Чандмань, Дэлгэр, Дарви суманд 5-8 өрх 1000-аас дээш мал тоолуулснаас хамгийн олон малтай өрх 4000 малтай байна. Мөн тус аймгийн хэмжээгээр 63 өрхөд 100 илжиг, таван өрхөд 38 гахай, дөрвөн өрхөд 2,8 мянган тахиа, 48 тахь тоологдлоо. Бүх малчин өрх 7000 үүнээс 6904 нь цахилгааны эх үүсвэртэй, 6411 нь телевизтэй, 2592 нь машинтай, 4754 нь мотоциклтой байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж