Хятад цагаачдыг хамгаалахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хятад цагаачдыг хамгаалахыг шаардав

Ром хотод гарсан дээрмийн үеэр Хятадын нэгэн цагаач иргэн хүүхэдтэйгээ алуулсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан улсад суугаа элчин сайд нь Италийн эрх баригчдаас Хятад иргэдийг хамгаалахыг хүсчээ. Өнгөрсөн лхагва гаригт 31 настай Жоу Жэнгийг есөн сартай охиных нь хамт хөнөөсөн хэрэг гарсан тухай Италийн мэдээллийн ANSA агентлаг мэдээлжээ.

Дээрэмчид түүнээс 5,000  евро нэхэж, буудсан аж. Сум хүүхдийн тархийг нэвтэлж,  Хятад эрийн цээжинд тусчээ. Ром хот дахь Хятадын элчин сайдын яам дээрх хэргийн улмаас мэдэгдэл гаргаж, дээрэмчдийн хүний үнэргүй, зэрлэг авирласны төлөө хатуу шийтгэхийг шаарджээ. Тус элчин сайдын яам мөн Италийн эрх баригчдаас Хятад цагаачдыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авч, алуурчдыг баривчилж, шударга шүүхээр шүүхийг хүсчээ. Ром хотын дарга энэ мэдэгдлийн хариуд “Алуурч, дээрэмчид гэмт хэргийнхээ төлөөсийг заавал төлнө” гэж хэлжээ. Баасан гаригийн орой 130 гаруй цагдаагийн ажилтныг нэмж хамгаалалтад гаргасан гэнэ. Харин энэ сарын сүүлчээр хотын эргүүлийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд 400 гаруй цагдаагийн ажилтныг нэмэхээр болжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж